Уншиж байна ...

ЖАГСААЛТ: Нийслэлийн төсвийн тодотголоор нэмэгдэх орлого болон хасагдах зарлагууд

Д.Янжиндулам, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар yийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. 

2026 оны нийслэлийн төсвийг анх батлахдаа төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 5 их наяд 866,065,904.4 мянган төгрөгөөр тооцож байсан бол одоо төсвийг тодотгосноор зарлагын нийт хэмжээ 6 их наяд 504,017,680.9 мянган төгрөг болох нь.

Баримт 1: 2026 нийслэлийн батлагдсан төсөв:

зураг
 

Баримт 2: 2026 нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах төсөл:

зураг
 

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн танилцуулснаар нийслэлийн төсөвт дараах өөрчлөлтүүдийг оруулахаар болжээ.



Хотын шууд төсвийн орлогыг 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын нийт төсвийн орлогыг 2 их наяд 497.8 тэрбум төгрөгөөр, нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Ингэхдээ “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8,575 айлын 113 блок барилгын ажлыг эхлүүлж 2026-2027 онд үе шаттайгаар борлуулж, ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс энэ онд 438 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж тооцжээ.

Төсвийн зарлагын хувьд нийслэлийн 2026 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 8.8 тэрбум төгрөгийн зохицуулалт хийсэн байна. Үүнд:

  • Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газарт 1.3 тэрбум
  • “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум
  • “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум
  • Ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлахад 0.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Төсвийг нь бууруулах байгууллагууд болон дэд бүтэц, тохижилтын ажлууд:

  • Дамжуулан зээлдэх үйлчилгээг 4.6 тэрбум төгрөгөөр
  • Нийтлэг үйлчилгээний газрын төсвийг 2.1 тэрбум
  • Нийтийн тээврийн бодлогын газрын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Г“ хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн ажлыг 0.5 тэрбум
  • Гандантэгчинлэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн зардлыг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тус тус тооцжээ.

Төсвийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүд:  (Нийт санхүүжилт 371.7 тэрбум төгрөг)

  • 2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдоогүй 9 төсөл, арга хэмжээнд 2.4 тэрбум
  • Төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан ч санхүүжилт татагдсан 4 төсөл, арга хэмжээнд 9.4 тэрбум
  • Нийслэлд хэрэгжих шинэ төсөл, арга хэмжээнд 9.8 тэрбум
  • “Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын ажилд 350 тэрбум
  • 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалж ДЦС-5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгөд нэмж тусгахаар болжээ.

2025 оны жилийн эцэст санхүүжилт нь олгогдож чадаагүй 9 төсөл, арга хэмжээний санхүүжилт 2.4 тэрбум төгрөгийг зарцуулах төсөл арга хэмжээнүүд:

зураг
 

Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжиж байсан боловч санхүүжилт төсөвт эргэн татагдаж эх үүсвэргүй болсон 4 төсөл, арга хэмжээний 9.4 тэрбум төгрөгийг зарцуулах төсөл, арга хэмжээнүүд:

зураг
 
  • Хот байгуулалтын цахим систем, тоног төхөөрөмжийн ажил 0.5 тэрбум төгрөг
  • Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд шаардлагатай тоног төхөөрөмж, систем хангамжийн ажил 0.1 тэрбум төгрөг
  • Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвийн нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ ажлын үлдэгдэл санхүүжилт 7.3 тэрбум төгрөг
  • Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто замын гэрэлтүүлэг, дулаан, цэвэр бохир усны шугамын барилгын ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо) - 1.3 тэрбум төгрөг
  • Авто худалдааны цогцолбор дулаан хангамжийн гол шугам 93 дугаар цэгээс 99 дүгээр цэгийн хооронд шугам дээшлүүлэх ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) - 0.6 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлнэ.

Урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ингэхдээ “КОП-17” үйл ажиллагаатай холбоотойгоор хурлын байр байгууламж, үйлчилгээг түрээсийн хэлбэрээр зохион байгуулахад холбогдох зардалд 70.1 тэрбум төгрөг тусгахаар тооцсон байна. Үнэт цаас гаргахад шаардлагатай зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгажээ. 

НИТХ-ын ээлжит бус Х хуралдаан гуравдугаар сарын 2-нд үргэлжлэх бөгөөд нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг болно.