Ирэх онд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийтийн Тээврийн Бодлогын Газрыг татан буулгахаар болжээ.
Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгох аж.
Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай, эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгох шийдэлд хүрчээ.
Харин Нийтийн Тээврийн Бодлогын Газрыг татан буулгаж, хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжих гэнэ. Дэлхийн банк зэрэг санхүүгийн байгууллагууд ч энэ зарчим руу шилжихийг зөвлөсөн гэв.
Тус хоёр газрыг давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тул бодит хэмнэлт үүсгэх зорилгоор татан буулгана гэж хотын удирдлага мэдэгдэв.
Өнгөрсөн жил Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газар, Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Газруудыг татан буулгаж, үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!