Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас өнгөрсөн сард 28,000 орчим толгой мал хорогджээ

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 3 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас 2 дугаар сард 28,000 орчим толгой мал хорогдсоныг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Үүнээс: бэлчээр мөсжсөнөөс Өвөрхангайд 9,600 гаруй, цасан шуурганы улмаас Дундговьд 3200, Дорнодод 2600 гаруй; Сүхбаатарт 120, их хүйтэн, цаснаас Увсад 2600, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Булган, Төв, Хөвсгөл, 100-900 толгой мал хорогдсон байна. 

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас 1.1...1.3 градус дулаан, баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр -1.1...-8.7 градус хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Дорноговийн Хөвсгөл, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • Мөн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн ихэнх, Баян-Өлгий, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар өдөртөө 0...13 градус дулаарч, цасан бүрхүүл хайлж багассан байна.
  • Малын бэлчээрлэлт цас болон хүйтрэлтийн улмаас Увсын Ховд, Сагил, Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Цагааннуур, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Сант, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 8-10 хоногоор хүндэрсэн бол Ховдын Үенч, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Төвийн Угтаал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Онгон, Дундговийн Адаацаг сумдын нутгаар 3-10 хоногоор саатсан байна.
  • МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал төллүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна. 
зураг
 
ЦУОШГ