Канадын жүжигчин Кэвин О'Леригийн $20 сая долларын үнэтэй гоёл
Канадын бизнесмэн, телевизийн нэртэй хөтлөгч, жүжигчин Кевин О'Лери өчигдөр АНУ-ын Лос Анжелес хотод болсон "Actor Award" шагналын улаан хивсний ёслолд оролцохдоо нэгэн өвөрмөц гоёлоо гайхуулжээ.
Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшээд буй залуу жүжигчин Тимоти Шаламэгийн гол дүр бүтээсэн "Marty Supreme" кинонд туслах дүрд ажилласан Кевин алмаазан шигтгээгээр гоёсон хүзүүний зүүлттэй ирсэн нь олныг алмайруулсан юм.
Гэхдээ түүний гоёлын гол үнэ цэн алмааз бус харин дуудлага худалдаагаар худалдаж авсан сагсан бөмбөгийн нэрт тамирчин Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй танилцуулга бүхий карт байв.
Хойд Америкийн мэргэжлийн холбоод тамирчдын танилцуулга бүхий картыг худалдаанд гаргадаг нь хожим ихэд үнэ хүрэх тохиолдол бий. Жүжигчин эр ийм дуудлага худалдаагаар хоёр тамирчны гарын үсэгтэй танилцуулгыг $13 саяар худалдаж авсан нь дээд амжилт тогтоосон билээ.
Кевин үнэтэй танилцуулгаа олонд гайхуулахдаа "Tiffany & Co"-гийн 101 каратын очир алмааз болон цагаан алтаар чимэглэсэн 10 каратын бадмаараг чулуугаар хийсэн зүүлтээр гангарсан байна.
Мэргэжилтнүүдийн тооцооллоор уг гоёлын нийт үнийн дүн ойролцоогоор $20 саяд хүрэх гэнэ.
Өдгөө 71 настай Кевин өнгөрсөн оны наймдугаар сард хоёр хөрөнгө оруулагчтай нийлээд эдгээр танилцуулгыг худалдаж авсан юм. Тэрбээр энэ шийдвэрээ чухал хөрөнгө оруулалт гэж үзэж байгаагаа тухайн үед ярьж байв.
Тэр мөн Лос Анжелес хотын бахархал болсон Коби Брайантыг дурсахын тулд шагнал гардуулах ёслолд зүүж ирснээ тайлбарлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
