640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг ₮13 тэрбумаар барьжээ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг улсын комисс хүлээж авчээ.

Тус сургуулийн барилга нь нийт 5,869 ам.метр талбай бүхий 39.9×16.0 метр, 22.5×15.8 метр, 33.9×16 метр хэмжээтэй гурван блок барилга бөгөөд 16 хичээлийн танхим, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад өрөөнөөс бүрдсэн байна.

Спорт заалны хоёр барилга нь тэнхлэгээрээ 30×18 метр болон 18×12 метр хэмжээтэй баригджээ. 

Гадна талдаа явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Төсвөөс шүүхэд сургуулийн барилгын ажлыг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд нийслэлээс гарах нийт өртөг 13 тэрбум байна. Сүүлийн хоёр жилд буюу 2025 онд ₮8.6 тэрбум, энэ онд ₮1.6 тэрбумыг зарцуулахаар баталжээ.