Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр өглөөний байдлаар Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Өнгөрсөн 10 хоногт малын бэлчээрлэлт цас болон хүйтрэлтийн улмаас Дорнодын Чулуунхороот сумын нутгаар 8-10 хоногоор хүндэрсэн. Мөн малын бэлчээрлэлт Дорнодын Халхголын нутгаар 3-10 хоногоор саатсан байна.

Иймд аюулгүй байдлаа хангахад:

  • Хол замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаар сайтар хангах
  • Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
  • Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
  • Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
  • Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.  

 

2026 оны 03-р сарын 03-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.