ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/15-НД НИЙТЛЭГДСЭН
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгджээ.
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж нэг иргэний амь нас, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийт асран хамгаалагч, эцэг эхчүүдэд НОБГ-аас онцгойлон анхаарууллаа.
- Хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх
- Пийшин, зуух, яндангийн эвдрэл гэмтлийг засах
- Хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх
- Цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байрлуулахыг зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

