Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна
Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 05 дугаар сарын 08-18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 09-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
- 10-нд Алтайн уулархаг нутгаар,
- 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
- 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 15-нд Увс нуурын хотгороор,
- 16,17-нд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи:
- Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 8-нд тал хээрийн нутгаар,
- 11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор,
- 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар,
- 13-нд говь, тал, хээрийн нутгаар,
- 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- 13-нд баруун аймгуудын нутгаар,
- 14-нд ихэнх нутгаар сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан,
- Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +17...+22 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +28...+33 градус,
- бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 13-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 13, 14-нд бага зэрэг сэрүүхэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

