Хятадын суперкомпьютерын хүчин чадал АНУ-ынхыг гүйцэж, 2017 оноос хойш анх удаа дэлхийд тэргүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын суперкомпьютерын хүчин чадал АНУ-ынхыг гүйцэж, 2017 оноос хойш анх удаа дэлхийд тэргүүлжээ.

Мягмар гарагт зарласан TOP500 жагсаалтын сүүлийн хувилбарт Шэньжэнь хотын LineShine компьютер АНУ-ын El Capitan компьютерыг ардаа орхисон байна. LineShine уг жагсаалтад анх удаа орохдоо ийнхүү шууд тэргүүлжээ.

TOP500 төслийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр Хятадын Суперкомпьютерын Үндэсний Төвд байрладаг LineShine нь 2.198 эксафлоп буюу секундэд хоёр квинтиллионоос дээш тооцоолол гүйцэтгэсэн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлсэн юм байна.

Түүний араас Калифорни дахь Лоренс Ливерморын Үндэсний Лабораторид байрладаг El Capitan жагсаж, араас нь Теннеси, Иллиноис мужуудад байрладаг АНУ-ын хоёр өөр суперкомпьютер удаалжээ.

Жагсаалтын тавдугаар байранд Германы суперкомпьютер Jupiter эрэмбэлэгдсэн байна.

LineShine суперкомпьютерын бусдаасаа ялгарах онцлог нь график процессор буюу GPU дээр биш, бүхэлдээ уламжлалт процессор болох CPU дээр суурилан ажилладагт оршиж байгаа гэнэ.

GPU нь өнөөдөр хиймэл оюуны технологид өргөн ашиглагддаг чип юм.

Хятадын суперкомпьютер ажиллахдаа ойролцоогоор 42.2 мегаваттын цахилгаан эрчим хүч ашигладаг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press