ЭШ: Өнөөдөр болох түүхийн шалгалтыг 1,511, англи хэлний шалгалтыг 33,177 хүн өгөхөөр бүртгүүлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэх гэж байна. 

Өнөөдөр мөн 14:00 цагт Англи хэлний шалгалт товлогдсон. Түүхийн шалгалтыг 1,511 хүн өгөхөөр бүртгүүлсэн бол англи хэлний шалгалтыг 33,177 хүн өгнө.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын төвд очиж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваариа заавал авч очно уу.

Харин Элсэлтийн Шалгалтын байранд гар утас, ном, дэвтэр, чихэвч, компьютер, таблет, ухаалаг цаг, тооны машин, ноорог цаас, дуу хураагч, үзгэн болон тосон бал, толь бичиг, томьёоны хураангуй зэрэг хууран мэхлэх зорилготой, бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно. Иймд та бүхэн өөрийн хувийн эд зүйлсээ гэр бүл, найз нөхөд, ойр дотно хүмүүстээ үлдээж орохыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зөвлөж байна.

Түүнчлэн шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, дээр заасан хориглох зүйлсийг авч орсон, ашигласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгохыг анхаарууллаа.

зураг