ФОТО: Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 хороо И-Март худалдааны төвийн VI давхарт утаа гарч байна гэсэн дуудлага онцгой байдлын албанд зургаадугаар сарын 24-ний 22:39 цагт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний 10, 34, 63, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 23:25 цагт тархалтыг зогсоож, 00:15 цагт бүрэн унтраасан байна.
Алба хаагчдыг очиход тус төвийн VI давхарт үйл ажиллагаа эрхэлдэг гал тогооны өрөөнд гал гарч байсан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
