ҮЙЛ ЯВДАЛ: Эрчүүдийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх судалгааг танилцуулна
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Засгийн газрын 12-р байр ХЭҮК-ын хурлын зааланд
11:00 цагт Хүний Эрхийн Үндэсний Комиссоос эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал ялангуяа, эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоос улбаатай нийгмийн дарамт, эрэгтэйчүүдийн дунд архидалт, сэтгэл зүйн хямрал болон амиа хорлолтын эрсдэлийг нэмэгдүүлэгч гол хүчин зүйлс, нөхцөл шалгаан зэрэг асуудлаар өргөн хүрээний судалгааны талаарх дүгнэлт мэдээллийг танилцуулна.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 21 дүгээр сургуулийн байранд
11:00 цагт Элсэлтийн Шалгалтын зохион байгуулалт, явц, шалгалтын үе шат, дүн оноо танилцуулах үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
"Blue Sky" Topaz өрөөнд
11:00-12:00 цагт Монгол Улс дотооддоо хоёр дахь нөөц бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийн систем, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэх хоёр гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.
МҮЭ-ийн холбооны Хурлын танхимд
11:30 цагт Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдэгдэл, шаардлага гаргана.
Bluemon төвийн нэг давхарт
12:00 цагт "Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
