Беларусийн эсрэг авсан хоригоо ОУОХ цуцлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Удирдах зөвлөлийн хурал Швейцарт боллоо. Энэ үеэр зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дотор Беларусийн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны эсрэг авсан арга хэмжээгээ цуцалсан байна.

Ингэснээр Беларусь тамирчид ямар нэг хориг арга хэмжээгүйгээр олон улсын тэмцээн, тэр дундаа олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломж бүрдэж байгаа аж.

Орос, Украины дайн эхэлсэн 2022 оноос хойш ОУОХ нь ОХУ, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. 

Хэдийгээр ОУОХ-ны хориг цуцлагдсан ч Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй гэх Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны шийдвэр хүчинтэй хэвээр байна.

Харин ОУОХ-ны дээрх шийдвэр орос тамирчдад хамааралгүй болохыг тэд мэдэгдэлдээ онцолжээ. 

Дайнаас гадна оросууд допингийн эсрэг бодитой арга хэмжээ авч байгаа эсэхийг нягтлах шаардлагатай байгаа тул энэ удаад тэдний эрхийг сэргээх боломжгүй байгаагаа албаныхан мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters