“Омни капитал ББСБ” ХХК нь “Thunes”-тэй хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын шинэ шийдлийг нэвтрүүллээ
Омни капитал нь олон улсын төлбөр тооцооны технологийн компани “Thunes”-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, харилцагчдадаа илүү хурдан, найдвартай, хүртээмжтэй олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэхээр боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Омни капитал нь “Thunes”-ийн дэлхийн төлбөрийн сүлжээнд нэгдэж, олон улсын мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг финтек технологид суурилан илүү хялбар, шуурхай байдлаар хүргэх боломж бүрдэж байна.
“Thunes” нь Сингапурт төвтэй, дэлхийн 130 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын төлбөр тооцооны технологийн компани бөгөөд банк, финтек, цахим түрийвч болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг нэгтгэсэн дэвшилтэт сүлжээгээрээ танигдсан билээ.
Хамтын ажиллагааны үр дүнд Омни капиталын харилцагчид:
- Олон улс руу хурдан шуурхай мөнгөн гуйвуулга хийх
- Илүү хямд шимтгэл, бодит ханшаар гүйлгээ хийх
- Аюулгүй, найдвартай систем ашиглах
- Дижитал сувгаар хялбар гүйлгээ хийх боломжуудтай болж байна.
Омни капитал нь санхүүгийн үйлчилгээг технологийн шийдлээр илүү хүртээмжтэй болгох зорилгын хүрээнд финтек бүтээгдэхүүн, дижитал шилжилтээ тогтмол хөгжүүлсээр ирсэн. “Thunes”-тэй эхлүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг шинэ түвшинд хүргэхээс гадна хэрэглэгч төвтэй, ухаалаг санхүүгийн экосистемийг бий болгох дараагийн алхам болж байна.
Цаашид Омни капитал нь олон улсын санхүүгийн технологийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцагчдадаа илүү уян хатан, орчин үеийн санхүүгийн шийдлүүдийг хүргэсээр байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
