2026 оны эхний дөрвөн сард тахиа, гахайн мах, өөхний импорт өмнөх жилийн мөн үеэс 28.3 хувиар нэмэгдэв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сард нийт 3.7 тэрбум ам.долларын бараа импортоор авчээ.
Үүний 23.8 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, 8.3 хувь нь суудлын автомашин байна. Тодруулбал дээр дурдсан хугацаанд суудлын 25,820 машин импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 43 хувиар буурчээ. Харин автобензиний импорт 38.5 хувь, дизель түлшнийх 9.9 хувь нэмэгдээд буй.
Хүнсний бүтээгдэхүүний импортын тухайд цагаан будааны импорт 2.1 дахин, тахиа, гахайн мах, өөхний импорт 28.2 хувиар өссөн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

