2026 оны эхний дөрвөн сард экспортын нийт орлогын 45.2%-ийг зэсийн хүдэр, баяжмал, 36.9%-ийг чулуун нүүрс бүрдүүлэв
2026 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар болж, 2025 оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллар буюу 34.3 хувиар өссөн байна.
Экспортын дүн импортын дүнгээс 3.1 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсныг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээлэв.
Монгол Улс энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 37.4 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 64.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол 0.19 мянган тонн ямааны самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Экспортын гол нэрийн барааны бүтцийг харвал зэсийн хүдэр баяжмал нийт орлогын 45.2 хувийг, чулуун нүүрс 36.9 хувийг бүрдүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
