Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур бүсэд дэлхийн алдарт брэнд үүд хаалгаа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

2026 оны 5 сарын 8 - Монгол Улс, Хөвсгөл аймаг, Монгол Улсын аялал жуулчлалын гол тулгуур бүс нутаг болон хөгжиж буй Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 53 жилийн түүхт Италийн алдарт Панатта брэндийн дээд зэрэглэлийн мэргэжлийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “Гурван Гал” фитнесс, дагалдах соёлын үйлчилгээний цогц төв үүд хаалгаа нээлээ.

Сүүлийн 3 жилд Монгол Улсын хилээр орсон гадаад жуулчдын тоо жил бүр өсөж,  

  • 2023 онд 594 мянга 
  • 2024 онд 727 мянга 
  • 2025 онд 847 мянгад хүрснээс Хөвсгөл аймгийг зорих жуулчид жил ирэх тусам нэмэгдэж буй нь Монгол Улсыг Дэлхийд сурталчлан таниулахад онцгой үүрэг оролцоо бүхий бүс нутаг болохыг илтгэдэг. Уг бүсэд өндөр зэрэглэлийн фитнесс, үйлчилгээний төв нээгдэж буй нь Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, Улс орны нэрийн хуудас болх үйл явдал юм.

Уг брэндийг Панатта брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “IRON LynX” компанийн тусламжтайгаар ийнхүү Дэлхийн стандартад нийцүүлэн нэвтрүүлжээ.

IRON LynX компанийн Үүсгэн байгуулагч Д.Алтаншагай: “Панатта брэндийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр түгээн дэлгэрүүлэх болсноор 2 дахь спорт клуб үүд хаалгаа нээж байна. Панатта брэндийн Дизайнераар алдарт Феррари автомашины загвар зохион бүтээгч ажилладаг. Төхөөрөмжийг автомашины хөдөлгүүр үйлдвэрлэх зориулалтын түүхий эдээр хийдэг бол арьсан бүрээсийг тэнгисийн цэргийн салбарт ашигладаг өндөр зэрэглэлийн арьс, ширийг татан нийлүүлдэг. Хоймор нутгийн нийт иргэдэдээ баяр хүргэе.”

зураг
 

Гурван Гал Фитнессийн Үүсгэн байгуулагч Т.Данзан: “Мөрөн хот нийт 160 мянга гаруй, аймгийн төвдөө 50 мянга гаруй хүн амтай Улсын хэмжээнд эхний 5-д ордог томоохон зах зээл. Эрхэм хүндэт Мөрөнчүүдийнхээ эрүүл, ая тухтай байдал, урт удаан, чанартай амьдралын хэв маягийг цогцлоох орчин бүрдүүлсэндээ баяртай байна.”

зураг
 

Панатта нь 1973 онд байгуулагдсан Италийн мэргэжлийн биеийн тамирын тоног төхөөрөмжийн дээд зэрэглэлийн үйлдвэрлэгч брэнд юм. Давуу тал нь ЗӨВХӨН "Made in Italy" гар урлалд суурилан 2,000 гаруй хэв загвар бүхий сонголтыг санал болгодог ба  булчингийн идэвхжил, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн физиологичтой хамтран нарийн технологитой бүтээгдсэнээрээ онцлогтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Имэйл: gurvangalfitness@gmail.com
Сошиал хаяг: Фэйсбүүк
Сошиал хаяг: Инстаграм
Холбогдох утас: 94319493

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.