Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин албан тушаалаасаа чөлөөлөгдөж, төслийн зохицуулагчаар томилогджээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөр хариуцсан зохицуулагчаар ажиллахаар болжээ.
Харин түүний оронд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайхан нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдсон байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
