Маргаашаас нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа зохион байгуулах БАЙРШЛУУД
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргаашаас эхлэн нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) мэдээллээ. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй нь.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Энэ үеэр нэг килограмм хонины махыг 13,000 төгрөгөөр тооцож, гулуузаар нь, савласан нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдах юм байна.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр зургаадугаар сарын 15-ны байдлаар нийслэл хотын зах, худалдааны төвүүдэд хонины нэг килограмм ястай махны дундаж үнэ 27,413, цул нь 27,689 төгрөг бол үхрийн ястай мах нэг килограмм нь 33,883, цул мах 38,125 төгрөгийн үнэтэй байна.
Индексээр нь өмнөх долоо хоногтой харьцуулбал хонины ястай махны үнэ килограмм тутамдаа 350 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 85 төгрөгөөр л буурчээ.
Индексээр нь өмнөх долоо хоногтой харьцуулбал хонины ястай махны үнэ килограмм тутамдаа 350 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 85 төгрөгөөр л буурчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
