Нэг байршлын нөөцийн махны өргөтгөсөн худалдааг харуулсан фото сурвалжилга
Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд буй.
Тодруулбал Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолбор, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай, Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай, Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэн, Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбай, Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбайд нэг килограмм нөөцийн үхрийн махыг 15,000, хониныхыг 13,000 төгрөгөөр худалдаалж, иргэд хямд үнэтэй маханд дугаарлажээ. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх талбайд уутандаа 2-3кг-аар савлагдсан нөөцийн махыг нэг худалдан авагчид 3 уут хүртэл хэмжээгээр худалдаалж байгаа аж.
Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр энэ сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдэд нэг килограмм хонины махны дундаж үнэ 26,000, үхрийн ястай мах 30,000, цул мах 35,000 төгрөгийг давжээ.
“Алтжин бөмбөгөр” төвийн гадна талбай дахь нөөцийн махны худалдааг харуулсан фото сурвалжилга (2026.05.19)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
