Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөөцийн махыг жижиглэнгээр зарах өргөтгөсөн худалдааг өнөөдөр буюу тавдугаар сарын 19-нөөс эхлэн 12:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар нэг килограмм нөөцийн үхрийн махыг 15,000, хониныхыг 13,000 төгрөгөөр худалдаална.

Харин маргааш буюу Лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, Пүрэв болон Баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.

Өргөтгөсөн худалдааны байршлууд:

  1. Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
  2. Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
  3. Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  4. Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
  5. Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
  6. Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс