Нөөцийн махыг энэ сарын 20-ноос худалдаалж эхэлнэ гэж мэдээлээд буй.
Энэ талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн "Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5,000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн.
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Үнийн хувьд хонины махыг нэг килограммыг 13,000, үхрийн махыг 15,000 төгрөгөөр борлуулна.
Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна.
Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна" хэмээв.
Энэ жил нөөцийн махыг есөн ААН бэлтгэж байгаа бөгөөд 5,000 тонн махны 40% үхрийнх, 60% нь хонины мах байна.
Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд нийслэлийн төсвөөс 8.7 тэрбум төгрөгийг олгохоор баталжээ.
Өнгөрсөн жил 8,713 тонн нөөцийн мах бэлтгэж, худалдаалсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!