Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэж эхэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд 410 цэгээр үхрийн махыг нэг килограммыг нь 15,000, хонины махыг 13,000 төгрөгөөр борлуулна гэж мэдээллээ.
Энэ жил нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 40% үхрийн мах, 60% хонины мах байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!