Ц.Идэрбат: Нөөцөд байгаа 14 мянган тонн махны хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдана

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ тогтоолын төсөл нь нэлээн олон заалттай. Үүнд нийслэлд үүсээд байгаа махны үнийн өсөлт, хөөрөгдөл, нөөцийн махны хомсдолтой холбоотой заалт орсон. Мөн долдугаар сарын 1-н хүртэл нөөцийн махны худалдааг үргэлжлүүлэх тухай заасан.

Нөөцийн махны худалдан авалтыг анхаарахгүй бол нэг хүн олон давтамжтайгаар аваад байгаа нь Ибаримтаас харагдаж байна. Энэ нь зорилтот бүлэг рүү гээ биш өөр тийшээ яваад байх вий гэдэг болгоомжлол бий болгож байгаа.

Түүнчлэн нийслэлээс бэлдсэн нөөцийн махнаас борлуулсан, үлдсэн хэмжээнд зөрүү гарсан. Ибаримтгүйгээр борлуулалт хийсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг тодорхой болгох шаардлагатай байна.

Нөөцийн махны бүрдүүлэлтэд Засгийн газар онцгой анхаарна. Нэр бүхий есөн компанийн нэгдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд зарж борлуулсан махны асуудалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.

Анх гэрээ хийхдээ нөөцийн махыг хониныхыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр худалдаалахаар гэрээ хийсэн. Энэ гэрээг хангуулах хүрээнд одоо складад байгаа 14 мянган тонн махыг дээрх үнээр буюу өнөөдрийн ханшаас 2-3 мянган төгрөгөөр хямдруулж худалдана гэдэг шийдвэр гаргасан.

Нөөцийн махны худалдааг долдугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Ингэхдээ зургаадугаар сарын 15-наас хойш нөөцийн маханд шинэ мах гаргана" гэдэг мэдээллийг өглөө.