Үнэ нь нэмэгдсэн нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ
Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ.
Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт үнийг нэмсэн нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Ингэснээр нөөцийн мах худалдаалах цэгийг 600 орчим болгох аж.
Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ.
Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь ₮15,000 байсан бол ₮3,000-аар нэмэгдүүлж ₮18,000, хониныхыг ₮2,000 нэмэгдүүлж ₮15,000 болгосон юм.
ААН-үүд 2,000 гаруй тонн үхрийн, 3,000 гаруй тонн хонины махыг бэлтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
