Элсэлтийн Шалгалт маргааш эхэлнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны Элсэлтийн Шалгалт маргааш 10:00 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ.
Энэ удаагийн шалгалтад 49,014 шалгуулагч бүртгүүлээд буй.
Шалгалтуудын үргэлжлэх хугацааны тухайд
- Математик
- Хими
- Физикийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 100 минут байна.
Харин
- Монгол хэл
- Англи хэл
- Нийгэм судлал
- Газар зүй
- Биологи
- Түүх
- Орос хэлний шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
Шалгуулагчид шалгалтын байрандаа заасан цагаас нэг цагийн өмнө ирсэн байх ба анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх байх ёстойг Боловсролын Үнэлгээний Төвөөс санууллаа. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхааруулсан юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
