Оросын аварга бөх хүн амины хэрэгт холбогджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Оросын аварга, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт Исса Зангиевийг хүн амины хэргээр саатуулжээ.

Түүнийг ОХУ-ын Владикавказ хотод Тимура Сакаев гэх залуугийн аминд хүрсэн хэргээр баривчлагдсан болохыг Baza Telegram сувагт мэдээлсэн байна.

Уг хэрэгт Зангиеваас гадна өөр гурван иргэнийг саатуулсан. Мөрдөгчдийн мэдээлснээр залуус 3,500 рублийн өрийн асуудлаар хоорондоо уулзсан бөгөөд асуудал хүндэрч зодоон болсон байна. Энэ үеэр зодоонд оролцогчдын нэг нь хохирогчийн нүд рүү буудсан аж. 

Үүний дараа Зангиев тэргүүтэй дөрвөн хүн хэргийн газраас зугтсан бол хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй.

Цагдаа нар Исса Зангиев нарын 17-22 насны дөрвөн иргэнийг бүгдийг нь баривчилснаас гадна Зангиев хийсэн хэргээ хүлээсэн гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Championat-