2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлөв
2026 оны дөрөвдүгээр сард улсын инфляцын түвшин 10.1 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.
Энэ нь ойрын жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Инфляцын түвшин 2026 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 10.1 хувь гарсны 5.4 (53.1%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.9 (8.9%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 (8.2%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.8 (7.6%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна.
Үнийн өсөлтийг бүсчилж үзвэл төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 12.1 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.7 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 20.9 хувь, Баруун болон Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа юм.
Зураг, Улсын жилийн инфляцын бүрэлдэхүүн, сараар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
