“HushKhan” брэнд хариуцлагатай бизнесийн зарчмаар байгалийн хишгийг буцаан өгч ХУШИН ОЙГ сэргээж байна

М.Батчимэг, ikon.mn
59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох хушны самрыг орчин үеийн технологиор боловсруулан, нэмүү өртөг шингээн хэрэглэгчдэд хүргэдэг “HushKhan” брэндийн уламжлал болсон мод тарих өдөрлөг өнөөдөр ХУШ: Хангайн эзэн" нэрийн дор “Тарья, арчилъя, хамгаалъя, ургуулъя” уриан дор болж өнгөрлөө. 

зураг
 

HushKhan” брэндийг үүсгэн байгуулагч “Норд Роуд” ХХК нь: 

Сүүлийн гурван жилийн хугацаанд: 

200,000 ширхэг 

хуш модны суулгацыг тарьж ургуулжээ. 

Ойрын 10 жилдээ багтаан

Таримал хушин ойгоос самраа бэлтгэх 

"Ногоон алсын хараа"-г дэвшүүлсэн байна.

зураг
 

Өнгөрсөн онд тус компани Богдхан уулын Чулуутын ам, Зүүнхараа, Сэлэнгэ аймагт хортон шавжид идэгдэж, сүйдсэн талбайд 3-4 настай Сибирь хушны тарьц суулгаж, ойн нөхөн сэргээх томоохон ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. 

Эдгээр тарьсан суулгацаа зориулалтын хашаагаар тусгаарлан тусгай хамгаалалтад авч, цогцоор нь шийдсэн нь мод амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

"Байгалийн хишгийг хүртээд зогсохгүй эргүүлэн өгөх хариуцлагатай бизнесийн зарчмыг баримталж байна"

зураг
 
HushKhan: Байгальдаа өгч буй хамгийн том амлалт “Хушин ой”

 

Энэ талаар “Норд Роуд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тайван "Манай компанийн хамгийн том бодлогуудын нэг бол байгалийн хишгийг хүртээд зогсохгүй эргээд эх байгальдаа буцаан өгөх хариуцлагатай бизнесийн зарчим юм.  Бидний мод тарьж буй газар нь хушин ой ургах хамгийн урд цэг гэдгээрээ онцлог. Хамгийн хойд цэг нь ОХУ-ын Новосибирскийн хэсгийн Сибирийн ой юм. Харамсалтай нь энэ газрын хушин ой байгалиараа нөхөн сэргээгдэх боломжгүй. Иймд бид энэ газрыг хуш модоор бүрхэгдсэн газар болгох мөрөөдөлтэйгөөр ажиллаж байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцлох бас нэгэн дэвшил нь энэ онд буюу 2026 онд тус компани "Монголын хушин ойн эко системийг хамгаалах нийгэмлэг” ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн явдал юм. Тэд мод тарих аяныг зөвхөн тариад орхих бус, тасралтгүй арчлан ургуулах чухал үүргийг тус байгууллагад даатгаж байгаа юм байна. 

  • Хүлэмжид үрсэлгээ бойжуулах,
  • Хаврын улиралд хөрсөнд шилжүүлэн суулгах,
  • Байнгын арчилгаа, усалгаа хийх зэрэг цогц арга хэмжээг тасралтгүй үргэлжлэх тогтолцоо болгон нэвтрүүлж байгаа аж:

Хушхан брэндийн энэхүү зорилтот ажил нь зөвхөн компанийн алсын хараа төдийгүй Монгол орны ойн экосистемийг аврах, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй нийгмийн хариуцлагын тод жишиг болж байна.

"Хушийг ургуулах нь эрх ашиг гэхээсээ илүү байгалийн хүчирхэг байдлыг дахин сэргээхэд зориулагдсан хичээл зүтгэл байдаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хушин ойн ач холбогдлын талаар "Монголын хушин ойн эко системийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын төлөөлөл Г.Бадамсамбуу "Хушийг хангайн эзэн гэж ярьдаг. Ойн экосистем хамгийн дээд зэргээрээ байгаа газарт л хуш мод ургадаг. Хуш хаана ургаж байна тэнд эрүүл хангайн орчин байдаг. Хуш ургахгүй болж эхэлж байвал тэр газар асуудалтай болсон гэсэн үг. 

Хуш нь зөөлөн бөгөөд анхилам үнэртэй онцгой мод юм. Түүнчлэн дэлхийн бүх самар дотроос хушны самар хамгийн сайхан амттай байдаг. Хушны самраас гарч байгаа тос нь хүртэл эрүүл мэндэд тустай. Тиймдээ ч Монголын газар нутагт хамгийн чухал мод юм. Гэвч манай оронд маш бага хэмжээтэй байна. 

Хуш мод нь уулын өндөр, сэрүүн, аглаг газарт л ургадаг учир ургуулахад маш хэцүү байдаг. Бараг насан туршдаа ургуулж байж үр жимсээ өгдөг. Тиймдээ ч хушийг ургуулах нь эрх ашиг гэхээсээ илүү байгалийн хүчирхэг байдлыг дахин сэргээхэд зориулагдсан хичээл зүтгэл байдаг юм. 

Хуш мод нь маш их хууль бус зүйлд өртөж, хэдэн зуун жилээр хулгайгаар тээвэрлэж европыг хангадаг байсан. Европт хамгийн үнэтэй самар хушны самар байдаг. Иймд энэ үнэ цэнтэй зүйлээ монголчууд өөрсдөө ашиглаж хууль ёсны, орчин үеийн бүтээгдэхүүнийг өндөр түвшинд хийж "Хушхан" брэндийг үүсгэжээ" гэв.   

зураг
 

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ойн хортон шавжийн тархалт, ой болон түүний баялгийг зүй бус ашигласнаас үүдэн ойн экосистем доройтож буй энэ цаг үед тус компани өөрсдийн үндсэн үйл ажиллагааны эх ундарга болсон хушин ойгоо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тогтмолжуулж, байгаль орчинд ээлтэй бодит санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлсээр байгаа аж. 

Тарья, арчилъя, хамгаалъя, ургуулъя”