Монгол-Германы соёлын өдрүүд өнөөдөр эхэллээ
Улаанбаатар хотны зохион байгуулагдаж буй "Монгол-Германы соёлын өдрүүд" арга хэмжээний нээлт өнөөдөр эхэллээ.
Д.Нацагдорж тэргүүтэй анхны монгол оюутнууд Герман, Францыг зорьсны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа, солилцооны 100 жилийн ойг тэмдэглэж байна.
Энэхүү арга хэмжээ нь тавдугаар сарын 8-14-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Хоёр улсын соёлын өдрүүдээр "Хөх тэнгэрт" уран зургийн үзэсгэлэн, "Алсад сурахаар одогсод" номын нээлт, "Жааз хөгжлийн үдэш" тоглолт, "Хос хэлний уянга" уран илтгэлийн уралдаан, "Германы сонгодог хөгжмийн үдэш" тоглолт болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

