Уншиж байна ...

ХУВААРЬ: Бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас, дунд, ахлах ангийнхан 22-ноос амарна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтын хуваарийг танилцуулж байна.

Өвлийн амралт нийслэлд 5-6 долоо хоног үргэлжлэх бол орон нутагт 4-5 долоо хоног байна. Учир нь мал төллөх цагаар орон нутгийн сурагчид амрах шаардлагатай байдаг тул хавар хоёр долоо хоног амарна. Энэ үед нийслэлийн сурагчид нэг долоо хоног амрах юм.

Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/

Нийслэл: Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт шинэ улирлын хичээлдээ орцгооно. Ид хүйтний үеэр хүүхдүүдийг ийнхүү амрааснаар ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах ач холбогдолтой гэж салбарын яамнаас нь мэдээлж байв.

Орон нутаг: Арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн таван долоо хоногт амраад, нэгдүгээр сарын 19-ний Даваа гарагаас хичээллэнэ.

Дунд ангийн сурагчид /6-9 дүгээр анги/ 

Нийслэл: Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-наас шинэ улирлын хичээлдээ орцгооно.

Орон нутаг: Арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-ний Даваа гарагаас хичээллэнэ.

Ахлах ангийнхан /10-12 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэх аж.
зураг
 
зураг