ОБЕГ: Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэн болон бага насны хүүхдийн биеийн байдал хэвийн байна

Д.Янжиндулам, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Орон сууцанд өнөөдөр гал түймэр гарсан байна.

Энэ тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, байрны гурван давхрын айлд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.09) 08:58 цагт ирсэн.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраалаа.

Гал түймрийн голомтод байсан 22, 86 настай хоёр иргэн, олон нийтийн сүлжээнд гарсан бичлэгт буй бага насны хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна" гэж мэдээллээ.

Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Цахилгаан хэрэгсэлтэй зөв харьцах
  • Цахилгааны утас, залгуур гэмтсэн эсэхийг тогтмол шалгах.
  • Ашиглаагүй үед цахилгаан хэрэгслүүдийг салгах.
  • Олон салаа залгуурт хэт олон хэрэгсэл зэрэг залгахгүй байх.
  • Гал тогоонд анхаарал болгоомжтой байх
  • Хоол хийхдээ плиткээ асаалттай орхихгүй байх.
  • Хий, галын төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг шалгах.
  • Тос асгарсан үед усаар унтраахгүй байх – ус тосонд гал дүрэлзэх аюултай.
  • Хүүхэд, ахмад настныг гэртээ үлдээхдээ анхаарал тавих.