СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгийн Жаргалант сумын цэцэрлэгт хоёр настай хүүхэд шатнаас унаж гэмтжээ

Г.Мөрөн, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас "Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын цэцэрлэгийн шатнаас хоёр настай хүүхэд унаж гэмтсэн" мэдээллийг энэ сарын 7-ны өдөр бүртгэлд авч шалгаж байна.

Шалгалтын явцад тус суманд оршин суух хаягтай хоёр настай хүү 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийнхээ шатнаас унаж, гэмтэл авч, ухаангүй эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээлэв.

Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, сургууль цэцэрлэгийн орчинд аюулгүй орчныг бүрдүүлж, эрсдэл ослоос сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.