ЦУОШГ: Намрын саруудад цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах тул өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаараарай
Намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хур тунадас багатай, дулаан байх төлөвтэй байгаа боловч 9 болон 11 дүгээр саруудад төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, агаарын дундаж температур дунджаас сэрүүн болох төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймээс нойтон цас, цочир хүйтрэл эрт ажиглагдах магадлалтай байгаа тул ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг өвлийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарахыг зөвлөв.
Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. Иймд наймдугаар сард олон жилийн дунджаар хэр их хур тунадас ордог, агаарын температур хэд орчим байдаг болон энэ жил тухайн утгаас ямар байх талаар харьцуулж хараарай.
Есдүгээр сар
Есдүгээр сарын агаарын олон жилийн дундаж температур:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2... +8°С,
- Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12... +18°С,
- бусад нутгаар +8... +12°С дулаан байдаг байна.
2026 оны есдүгээр сард агаарын температур:
- Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан,
- Дорноговийн нутаг, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн,
- бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим, Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]
2026 оны 9 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв
9 дүгээр сарын агаарын температурын ОЖД 9-р сард хур тунадас олон жилийн дунджаар:
- Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм,
- Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм,
- бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна.
2026 оны 9-р сарын нийлбэр хур тунадас:
- Баян–Өлгий, Увс, Завхан, Ховд, Хөсгөлийн нутаг, Говь–Алтайн хойд Архангайн баруун хэсгээр ОЖД–аас бага,
- Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу,
- бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага, И–хур тунадас ОЖД–аас ахиу]
2026 оны 9 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв
9 дүгээр сарын хур тунадасны ОЖДАРАВДУГААР САРД
10-р сарын агаарын олон жилийн дундаж температур:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... -8°С хүйтэн,
- Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +6... +12°С,
- бусад нутгаар 0... +6°С дулаан байдаг байна.
2026 оны 10-р сарын агаарын температур:
- Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–ийн орчим,
- бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]
2026 оны 10-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв
10-р сарын агаарын температурын ОЖД 10-р сард олон жилийн дундаж хур тунадас:
- Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм,
- Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм,
- бусад нутгаар 6–12 мм хур тунадас ордог байна.
2026 оны 10-р сарын нийлбэр хур тунадас:
- Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас бага,
- бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
[Б–хур тунадас ОЖД–аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]
2026 оны 10 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв
10 дугаар сарын хур тунадасны ОЖД
Арваннэгдүгээр сар
11-р сарын агаарын олон жилийн дундаж температур:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -14...-20°С,
- Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар -2... -8°С,
- бусад нутгаар -8... -14°С хүйтэн байдаг байна.
2026 оны 11-р сарын агаарын температур:
- Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан,
- Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх, Булганы зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн,
- бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2026 оны 11-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв
11-р сарын агаарын температурын ОЖД 11-р сард олон жилийн дундаж хур тунадас:
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм,
- Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм,
- бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна.
2026 оны 11-р сарын нийлбэр хур тунадас:
- Баян–Өлгий, Увсын нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Завханы баруун хэсгээр ОЖД–аас бага,
- Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу,
- бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
2026 оны 11-р сарын хур тунадасны урьдчилсан төлөв
11-р сарын хур тунадасны ОЖД Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

