Хүүхэд бүрийн ирээдүйн хуримтлалын эхлэл

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг
 “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн хүүгээс суутгасан 10%-ийн татварыг буцаан олгодог.

2021 оны 6 дугаар сарын 1-нээс 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Капитрон банк хүүхдийн хадгаламж эзэмшигч 29,312 харилцагчдадаа /давхардсан тоогоор/ нийт 3.28 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг олгожээ.   

Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан орон даяар хэрэгжүүлж буй “ГЭРЭЛТ 25 ЖИЛ” аяны хүрээнд “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн урамшууллаа зарласан билээ.  

танд олгох урамшуулал:

зураг
 
  • “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг шинээр нээсэн болон хадгаламжийн хугацаагаа сунгасан харилцагч бүрд 25,000 төгрөгийн урамшуулал;
  • Хүүхдийн мөнгөний дансаа “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжтай холбож, эхний удаагийн тэтгэмж хадгаламжийн дансанд орсон тохиолдолд нэмэлт 25,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой.

Мөн “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн бяцхан харилцагч бүрдээ “Гэрэлт тэмээ” бэлэглэнэ. Энэхүү бэлэг нь хүүхдэд тайван нойр, аюулгүй орчин, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээс гадна ирээдүйдээ итгэх итгэл, эцэг эхийн хайр халамж, сайн сайхны бэлгэдэл юм.

зураг
 

Капитрон банк хүүхдийн ирээдүйн хуримтлалыг өнөөдрөөс эхлүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн урамшууллыг сүүлийн жилүүдэд тогтмол хэрэгжүүлж байна.

Хүүхдэдээ үлдээх хамгийн үнэ цэнтэй бэлэг бол ирээдүйн хуримтлал билээ.

Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.