Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-н хүртэл автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР замын хөдөлгөөнд оролцуулна

Н.Эрхбаяр, iKon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр хотын дарга Б.Пүрэвдагва дугаарын хязгаарлалттай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Нөгөө талдаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана. 

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, зочдын ачаалал нэмэгдэнэ. Энэ утгаараа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд жил бүр хэрэглэж ирсэн автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР явна. Тиймээс та бүхэн өөрийн автомашины улсын дугаарт тааруулж ажлаа төлөвлөхийг хүсэж байна. 

Хотын даргын хувьд хэлэхэд бидний өнөөдрийн байгаа нөхцөл байдал ийм байна. Дугаарын хязгаарлалтыг хийхийг үнэхээр хүсэхгүй байгаа боловч бидэнд буй өгөгдөл үүнээс өөр арга зам байхгүй гэдгийг онцолъё" гэв.