ҮЙЛ ЯВДАЛ: СОР17 бага хурлын өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно
COP17 бага хурлын талбайд
09:00 цагт СОР17 бага хурлын өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болж байна.
10:00-11:30 цагт Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн хувийн хөрөнгө оруулалтын сангийн нээлтийн арга хэмжээ болно.
14:30-15:00 цагт Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.
Цэнхэр бүсийн Met23 павильонд
15:00 цагт "Fashion for Land" хуралдаан болон загварын шоу зохион байгуулна. Тус арга хэмжээнд дэлхийн алдарт LVMH группийн охин компани Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно болон Монголын төр, хувийн хэвшил, бизнес, хувцас загварын салбарын төлөөлөгчид оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
