LVMH группийн охин компани "Loro Piana"-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монголд иржээ

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн тансаг брэндүүдийг нэгтгэсэн LVMH группийн охин компани "Loro Piana"-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. 

Тэрбээр өнөөдөр Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хуралд оролцоно.

Италийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд "Loro Piana" нь Монгол Улсад ноолуур угаах, самнах үйлдвэртэй бөгөөд тогтвортой ноос ноолуурын төслийг Сүхбаатар аймагт таван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь бэлчээрийг зохистой ашиглах, малчдын амьжиргааг дэмжих, малын арчилгаа, маллагааг сайжруулах юм.