Ян Хансен ирэх есдүгээр сард болох Азийн наадамд БНХАУ-ын шигшээдээ тоглохгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбоо (CBA)-ноос өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Ирэх есдүгээр сард Японд болох Азийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд одоогоор Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-нд бүртгэлтэй цор ганц хятад тоглогч болох Ян Хансенийг оролцохгүй гэдгийг зарлалаа.

Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрчүүд есдүгээр сарын 10-наас, эмэгтэйчүүд есдүгээр 17-ноос өрсөлдөнө. Тус бүр 12 баг оролцох тус наадмын эрэгтэйчүүдийн ангилалд урд хөршийн баг Филиппин, Бахрейн, Казахстаны багтай нэг хэсэгт орсон юм.

Тэгвэл Хятадын CBA холбооноос өнөөдөр 5х5 болон 3х3 сагсан бөмбөгийн төрөлд улсаа төлөөлөх багийн бүрэлдэхүүнээ зарлав.

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн улирлын лигийн үнэ цэнтэй тоглогч Ху Жинжу багтсан бол эмэгтэйчүүдийн багт Жан Цыюй тэргүүлэхээр болжээ.

Харин өнгөрсөн жилийн NBA-гийн драфтын №16-гаар "Портлэнд" багт очсон Ян Хансеныг ямар учраас тивийн тэмцээнийг өнжиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.

Сонирхуулахад Азийн наадмын 5х5 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголын шигшээ баг өрсөлдөх хуваарьтай. Эмэгтэйчүүд БНСУ, Тайвань, Малайзын багтай нэг хэсэгт орсон билээ.