COP17-ийн оролцогч та бүхэн хурлын үнэмлэхээ үзүүлээд Чингис хаан музейг үнэ төлбөргүй үзээрэй

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын түүх, өв соёл, нүүдэлчин ахуй, төрт ёсны үнэт өвийг цогцоор нь өгүүлэх Чингис хаан музейг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчдөд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. 

COP17-ийн оролцогч та бүхэн хурлын үнэмлэхээ үзүүлээд Чингис хаан музейг үнэ төлбөргүй үзэж болох аж. 

Монголын түүх, соёлын өвөөр аялан, нүүдэлчин ард түмний байгальтайгаа зохицон оршиж ирсэн уламжлал, үнэт өв соёлтой танилцахыг урив. Түүхээ мэдэрч, өв соёлоо танин, Монголыг илүү ойроос мэдрээрэй.