Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Юнител групп Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран сайн дурын цусны донорын үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Цус хандивлах өдөр" арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд ажилтнууд сайн дурын үндсэн дээр цусаа хандивлаж, амь насыг аврах, цусны тогтвортой нөөцийг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулдаг уламжлал тогтоод байна.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд Юнител группийн ажилтнуудын хандивласан цус нь 2,000 орчим хүнд шаардлагатай үед ашиглах цусны нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Энэ нь байгууллагын нийгмийн хариуцлага төдийгүй ажилтнуудын сайн дурын оролцоо бодит үр дүн бүтээж байгааг харуулж буй юм.
Цус бол хиймлээр үйлдвэрлэх боломжгүй, зөвхөн сайн дурын донороос бүрддэг үнэт нөөц. Осол гэмтэл, мэс засал, төрөлт болон төрөл бүрийн өвчний үед цусны хэрэгцээ өдөр тутам үүсдэг тул тогтмол донорын оролцоо эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэрэгцээний нэг байдаг.
Юнител групп нь нийгмийн сайн сайхан байдалд чиглэсэн санаачилгуудыг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд цус хандивлах өдөрлөг нь хамгийн олон жил, тогтвортой үргэлжилж буй сайн дурын хөтөлбөрүүдийн нэг юм. Энэ жил ч мөн ажилтнууд бусдын төлөөх сэтгэл, хариуцлагаа илэрхийлэн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэж оролцжээ.
Нэг удаагийн цусны донор хэд хэдэн хүний амь насыг аврах боломжтой. Харин Юнител группийн хамт олон найман жилийн турш олон мянган хүнд хүрэх амь бэлэглэх үйлсийг бүтээсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
