Бэлчээрийн хөнөөлт мэрэгчийн нүхний тоо 0.25 га талбайд 100-аас их байгаа сумд
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Мэрэгчдийн /үлийн цагаан оготно/ нягтшилыг тодорхойлох ажиглалтын тоймыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн 2026 оны 8 дугаар сарын дунд арав хоногт хийдэг нягтшилыг тодорхойлох ажиглалтын мэдээгээр 0.25 га талбайд үлийн цагаан оготнотой нүхний тоо:
- Завханы Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Өвөрхангайн Хархорин, Төвийн Бүрэн, Хэнтийн Галшар, Дорноговийн Иххэт сумдад 100-аас их,
- Хөвсгөлийн Бүрэнтогтох, Архангайн Чулуут, Цэцэрлэг, Батцэнгэл, Булганы Могод, Рашаант, Баяннуур, Төвийн Баян-Өнжүүл, Дундговийн Эрдэнэдалай, Хэнтийн Өндөрхаан сумдад 51-100,
- бусад нутгаар 0-50 байна.
ЦУОШГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
