Онцгой байдлын алба хаагчид утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үзүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 

Нийт дуудлагын 49 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсныг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.