Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Дээрх хууль, тогтоол нь Монгол Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний суурь болох юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Оранотой гэрээ хийх гэж байгаа нь Монгол Улс хүнтэй юм яриад хийчихдэг юм байна, ухаантай юм ярьж, цэц булаалдаад байхгүй хэлцэл хийгээд дуусгадаг юм байна гэдгийг харуулсан явдал л даа.
Би энэ гэрээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар яагаад авахгүй байгаа юм бэ гэж асуусан. Надад хариулахгүй байгаа. Хэвлэлээр л надад хариулт өгөөд, дайраад байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар хамгийн том татвар. “Орана”-г явуулж байгаа нөхөд коридорт над руу харахгүй болсон байна билээ. Нүдээрээ зодож, мөрлөх гээд байгаа юм уу яах гээд байгаа юм" хэмээн үг хаяв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!