Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: "Женко Х.Баттулга том төслүүдийг байнга гацаадаг, гишүүний албан тушаалаас нь эгүүлэн татаж шалгуулъя"

Н.Эрхбаяр, iKon.mn
Өнөөдөр 13 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга том төслүүдийг гацааж, Монголын хөгжлийг хойш татаж байгааг Иргэд эсэргүүцэж, Төв талбай болон Баянгол зочид буудлын гадна жагсаал зохион байгуулж байна.

Өнөөдрийн жагсаалд оролцогчид өглөө Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлсэн. Дараа нь Баянгол зочид буудлын гадна очиж жагсаалаа үргэлжлүүлж байгаа юм.

Энэ үеэр жагсагчид УИХ-ын гишүүн Х.Баттулгын талаар ямар байр суурь илэрхийлснийг товчлон хүргэж байна. Тэрбээр "Женко болон М-Си-Эс том төслүүдээ хөдөлгөхийн тулд гаднаас ажиллах хүчин авна гэнэ. Эх оронд нь өндөр цалин өгвөл ажиллах залуучууд олон байна. 

Хувийн хэвшлийн байгууллагууд өндөр цалин өгөх боломжгүй байна. Том төслүүд дээр монгол залуучуудаа ажиллуулъя. Харь оронд ажиллаж буй иргэдээ татъя. 

П.Сайнзоригийн ярилцлагыг үзлээ. Женко Х.Баттулга гэдэг хүн жилд 6,000 мянган Хятад хүн оруулж ирдэг компанитай гэсэн. Энэ хүн Ерөнхийлөгч байсан, ард иргэдийнхээ эрх ашгийг төлөө явах байтал том том төслүүдийг байнга гацаадаг. Энд жагсаж буй хүмүүс үүний эсрэг үзэл бодлоо илэрхийлж байгаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Х.Баттулга өөрөө гарч ирээд 6,000 иргэний талаар тайлбар хий. Хятад хүн оруулж ирж болохгүй гэх жагсаалыг Х.Баттулга өөрөө зохион байгуулж байгаа гэсэн. Энэ хүнийг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эгүүлэн татаж, шалгуулмаар байна. 

Анх ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ Монгол ялна гэж гарч ирчхээд Хятадуудыг оруулж ирээд ажиллуулж байсан байна. Улс төрийн бүх албан тушаалд хүрлээ. Тиймээс Женко Х.Баттулгыг улс төрөөс гаргамаар байна, тэр поп улс төрийг хийж, монголчуудын тархи толгойгоор наадаж чадлаа.

Женко дэмжигчидтэй гэхээс илүүтэй тролл армитай, тэд үргэлж Хятадаар айлгадаг. Хятадууд нь манайхныг тоох бус хөгжлөөрөө тасраад явчихсан. Энэ хүн авлига авсан учраас өөрийгөө хамгаалахаар УИХ-д байж байна" гэх байр суурийг илэрхийлэв.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг