• 6 сарын 16, Даваа

Мобиком хамгийн хурдан 5G сүлжээг нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 19
Сурталчилгаа
зураг
 

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком дараа үеийн 5G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг шат дараатай хийж, хэрэглэгчдийнхээ хамт туршсаны дүнд албан ёсоор нэвтрүүллээ. Ийнхүү чанартай, найдвартай, тасралтгүй өндөр хурдны интернэт, технологийн илүү оновчтой шийдэл, гүйцэтгэл бүхий үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож эхэллээ.

"Мобиком Корпораци" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима "5G бол дижитал хөгжилд шинэ боломж нээж буй технологи. Мобиком 5G нэвтрүүлэх ажлыг 2022 оноос эхлүүлж, үе шаттай туршсаны дүнд албан ёсоор нээлтээ хийлээ. Мобиком 5G сүлжээгээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон 21 аймгийн төвд нэвтрүүлсэн бөгөөд цаашид хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан орон даяар тэлэхээр зорьж байна” хэмээн онцоллоо.

2024 оны 10-р сарын байдлаар, дэлхийн 180 гаруй улс орны 600 гаруй оператор 5G технологид хөрөнгө оруулж, туршиж, лицензээ авч, нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Мобиком ч олон улсын энэ чиг хандлагад нийцүүлэн, үндэсний хэмжээнд дараа үеийн холбооны дэд бүтцийг бий болгож, Монгол Улсын дижитал хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.

5G сүлжээний хамрах хүрээ, давуу тал, таны гар утас тохирох эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.