М банк харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжих зорилгынхоо хүрээнд өнгөрч буй онд бэлэгтэй, cashback-тай олон хөтөлбөр, урамшууллыг хэрэгжүүллээ. Бид хамтдаа олон амжилтад хүрсэн бөгөөд үүний нэг нь Монголын банкны салбарын түүхэнд хамгийн богино хугацаанд 460,000-уулаа болж чадсан явдал юм. Бидэнд итгэл хүлээлгэж, М-ийг сонгосон найзууддаа зориулан 2024 онд “Дассанаас өөр жил” бэлэглэхийг хичээж ажиллалаа.
Дассанаас өөр аялалд хамтдаа гарсан харилцагчдадаа баярлалаа. Бид цаашид ч санхүүгийн эрүүл мэндийг дэмжих шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг хичээж ажиллах болно. Хэрвээ М-ийн харилцагч болж амжаагүй бол апп-аа татаад, биечлэн ирэх шаардлагагүйгээр зайнаас гэрээгээ байгуулж 2025 оны санхүүгийн аяллаа хамт эхлүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!