Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Найдалаа: Улс төрийн зорилгоор өргөн, нарийн цариг, танк гэж айлгаж тоглосоор улсаа хорлосоор ирлээ. Одоо болно

ikon.mn
Өнөөдөр 13 цаг 54 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа “Экспорт, эдийн засгийн гол түнш хөрштэйгөө төмөр замын ганцхан гарцтай 70 жил боллоо. Улс төрийн зорилгоор өргөн нарийн цариг, танк гэж айлгаж тоглосоор улсаа хорлосоор ирсэн. Одоо болно оо, Гашуунсухайтын төмөр замыг цаг алдахгүй, алдаа мадаггүй холбох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.