ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Болд-Эрдэнэ: Угааж баяжуулсан нүүрс буюу мидлингийг барьцалдуулагчтай хольсноор таван үе шатыг дамжиж шахмал түлш болдог

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш найрлагын хувьд 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг, үлдсэн 5 хувь нь барьцалдуулагч эдээс бүрддэг. “Энержи Ресурс” ХХК-аас гаргаж буй үндсэн түүхий эд болох мидлингийг бутлаад, барьцалдуулагчтай хольж, чийгийг тохируулж, шахаж хэвлэх, савлах гэсэн энгийн таван үйлдлээр үйлдвэрлэл явуулдаг байна.

Энэ талаар Зүүн үйлдвэрийн ахлах технологич Ж.Болд-Эрдэнэ "Тавантолгой түлш компани шахмал түлшний үндсэн түүхий эдэд мидлингийг хэрэглэж байгаа.

“Энержи Ресурс” компанийн Ухаахудгийн уурхайд угааж баяжуулсан нүүрс буюу мидлингийг ашигладаг. Технологийн процессын хувьд мидлингийг 95%, барьцалдуулагчийг 5%-аар тохируулж, шахмал түлшийг үйлдвэрлэдэг.

Манай үйлдвэрийн технологийн шугам буюу хоёрдугаар цехэд таван үе шатыг дамжиж эцсийн бүтээгдэхүүн гардаг. Ингэхдээ үндсэн түүхий эдээ бутлах, холих, холихдоо барьцалдуулагчийг 5%-аар тохируулах, хэвлэх, хатаах, савлах үе шаттай юм.

Мидлинг нь шигшүүр, бутлуур дамжлагаар ордог бөгөөд 5мм-ийн хэмжээтэй бутлагдахад 5%-ийн барьцалдуулагчаа нэмснээр холих төхөөрөмжид шилждэг. Дөрвөн шатны холих төхөөрөмжөөр дамжсаны дараа хэвд оруулж, шахаж гаргадаг. Үүний дараа шахмал түлшийг 6%-аас бага чийгтэйгээр хатааж, савладаг" гэж танилцуулав.

Сүүлийн үеийн 60 худаг бүхий босоо хатаах төхөөрөмжийг ашиглаж, шахмал түлшээ халуун агаараар хатаадаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ууганаа [66.181.161.249] 2024/12/31
Утаа, түгжрэл 2ыг арилгаж болохгүй манай чавчаачдад ямар ч ашиггүй ийм л энгийн ойлгож ядах зүйлгүй ш дээ
0 | 0 Хариулах
Irgen [202.9.46.223] 2024/12/28
Утаа түгжрэл хоёрыг багасгая гэвэл хотынхоо хүн амыг багасгах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.49] 2024/12/27
Бидний ард түмнээр доромжилж байдаг МСэс гэж компани бх юм коксжсон нүүрсний угаасан хог болох медлинг гэгчээ улсын төсөвт шахаад угаартаж үхэх гэж байгааг ойлгохгүй бх юмаа Яахаараа инженерийн боловсролгүй төр баригч нарын толгойг эргүүлж шахаа хийдэг МСэс компанийхан улс эх орноо бодооч
0 | 1 Хариулах
Зочин [43.228.131.3] 2024/12/27
Мидлинг нүүрс нь илчлэг багатай учраас бүрэн шаталт явагддаггүй. Үүний улмаас их хэмжээний нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), хүхрийн давхар исэл (SO₂), азотын исэл (NOx) зэрэг хорт хий ялгардаг. Мөн шаталтын явцад их хэмжээний үнс болон нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгддэг. Энэ нь уушги, амьсгалын замд шууд нөлөөлж, архаг өвчлөл үүсгэдэг. Шаталтын үр ашиг муу тул илүү их нүүрс түлэх шаардлагатай болдог. Ингээд утаа, бохирдол улам нэмэгдэнэ. Эцсийн дүндээ гэр хорооллын утааны гол эх үүсвэр болж байгаа юм даа.
2 | 2 Хариулах
Зочин [103.212.116.87] 2024/12/27
Монголчуудын мэдэх ёстой нэг үнэн зүйл бол мидлинг бол нүүрсийг угаагаад гарсан хаягдал хэсэг энэ талаар судлаач нарын мидлинг хортой тухай өчнөөн материал байгааг уншиж болно. Мидлингид тори болон мөнгөн ус гээд хортой нэгдлүүд ум ихээр хуралдаж бөөгнөрдгийг гадаадын судлаач нарын тайлангаас шууд харагдна. Бид тэнэг л биш юм бол мидлингийг ашиглахаа болих хэрэгтэй.
1 | 3 Хариулах
Зочин [178.174.229.45] 2024/12/27
ENE NUHRIIG NEN YARALTAI BUUDAN ALH HTEI HUN BNA IIM TECHNOLOGICH BHAAR BID UGAARTAJ UHELGUI YAHAV .
2 | 0 Хариулах
Зочин [172.59.186.231] 2024/12/26
Hvvkiin shahmal hort ugaar
3 | 1 Хариулах
Зочин [202.179.26.222] 2024/12/26
Пиздаануд шаагаад л угаасан нүүрсний хаягдал шаар шдээ тэр мидлэнг гээч чин дан угаасан нүүрсээр н хиичихвэл яагаад бгаан Хүрэлсүх хаягдалыг н авч зайлуулсны хөлсөнд хэдийг авч бгаа одоо хүрэлсүхийг шалгах цаг н болсоон
5 | 2 Хариулах
Зочин [59.153.113.54] 2024/12/26
Яндан жилээс жилд хэдэн мянгаараа Нэмэгдэж утааг нэмж байгааг бодох Хэрэгтэй хөдөөнөөс ирэх янданг л Багасга... оркуудыг бүү оруул..
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.171] 2024/12/26
Яг Анхны технологи хольц орцоор нь хийгээчээ. Утаа үнэхээр шингэрч илт үр дүнтэй байсан, өтгөн зузаан тосорхог хар тортогноос салсан даа, цааш нь улам сайжруулах байтал Сайхан эхэлсэн ажлыг дундаас нь завхруулчих юм...Яг л эхний орц найрлага, технилогоор нь хий!!!!! Хэн үймүүлсэн юм, өөрчилсөн юм???????!!!! Анх ямар технологитой байсан юм , яг түүгээр нь хийгээрэй, эсвэл огт хийлгэхгүй хэдэн жилээр гацааж хорлоно. Эсвэл хийж байгаа ажлыг үймүүлж сүйтгэнэ....Одоо болиоч!!!!!
5 | 2 Хариулах
Зочин [66.181.191.193] 2024/12/26
Шаа шаа
2 | 2 Хариулах
Зочин [66.181.178.124] 2024/12/26
Nuursnii hog
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.92] 2024/12/26
Энэ мидлинг л асуудалтай. 5хан хувийн барьцалдуулагч сайн муу байх тэгж их угаар гаргах нөлөөгүй.
3 | 1 Хариулах
KKKK [202.9.47.10] 2024/12/26
МИДЛИНГ НЬ ХОРТАЙ ГЭСЭН БИЗ ДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2024/12/26
Ай хайрхаан, өвлийн улиралд миний Монголын салхи л нэг аврах юм даа. Өчигдөр, өнөөдөр хоёр бол гадаа чимхийсэн хөөрхөн жавартай, тэнгэрт юун утаа, бохирдол, бүртийх ч үүлгүй, цэв цэнхэр цэлмэг байв даа гэж.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.183.47] 2024/12/26
ТА НАРЫН АЗ БОЛЖ САЛХИ ГУАЙ АЖЛАА ХИЙЖ ТБАЙЖ ТА НАР НЭР ЦЭВЭР ҮЛДЛЭЭ ДЭЭ
2 | 1 Хариулах