Уншиж байна ...
Зураг
Зураг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдрөөр зохион байгуулах арга хэмжээг танилцууллаа

Г.Мөрөн, iKon.mn
8 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өдөр буюу энэ сарын 29-нд зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар Монголын Бурханы Шашинтны Төв(МБШТ)-Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр мэдээлэв.

МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш лам А.Батцэнгэл "Эрх чөлөө, тусгаар тогтнолын эхлэл нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр юм. Энэхүү ажлыг зохион байгуулсан Богд Жавзандамба хутагт нь 20-оод жилийн өмнөөс тусгаар тогтнолыг олж авах талаар нарийн төлөвлөгөө боловсруулсан байдаг. 1909 онд үйл ажиллагаа идэвхжиж, 1910 онд Монголын олон Хан даншиг ёслол зохион байгуулах үеэрээ тусгаар тогтнолын талаар ярилцаад, 1911 онд цаг нь боллоо гэж үзээд тусгаар тогтнолын үйл ажиллагаагаа явуулсан.

Түүхийг үнэн зөвөөр мэдэж авах нь чухал. Ялангуяа ирээдүй хойч, залуустаа тусгаар тогтнолын баярыг үнэн зөвөөр ойлгуулж, эрх чөлөөгөөрөө бахархах нь чухал. 

Энэ өдөр Богд Хааны ордонд VIII Богд Жавзандамба хутагтын сэрэг дүрийн өмнө мандал өргөж, хадаг өргөнө.

Гандантэгчэнлин хийдэд Арван Богдын Дончид гэдэг том хурлыг хурна. Мөн энэ үеэр Богд Хаант улсын төрийн далбааг мандуулж, Богд Хаант Монгол Улсын төрийн дуулал Зуун лангийн жороо луус хэмээх дууг дуулна. 

Түүнчлэн улс орон даяар лам хуврагууд монголчуудын эв нэгдлийг бэлгэдсэн Өндөр Гэгээн Занабазарын зохиосон Цагийг төвхнүүлэгч Жанлавцогзолма хэмээх номыг уншина" гэв.